Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эм ХАДГАЛЖ БАЙЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 27

 

Мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг хууль бусаар хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байна.

Цагдаагийн байгууллагаас явуулсан шалгалтаар улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн байж болзошгүй мансууруулах бодисын агууламжтай их хэмжээний эмийг зөвшөөрөлгүйгээр хадгалсан 9 холбогдогчтой 9 гэмт хэргийг илрүүлж, холбогдох этгээдүүдэд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.

Эд мөрийн баримтаар Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1961 оны “Мансууруулах эмийн тухай” конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай 9,674 ширхэг эмийг хураан авсан.

Илрүүлэн шалгаж буй хэргээс үзэхэд, иргэд сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай зөвшөөрөлгүй эм, тариаг мансуурах зорилгоор урвуулан хэрэглэж, эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэл өндөр байгаа нь харагдаж байна.

Иргэд та бүхэн эм, тариаг зөвшөөрөлтэй эх сурвалжаас авч, эмчийн заавар, жорын дагуу зөв хэрэглэхийг анхаарна уу.

Цагдаагийн байгууллага нь эдгээр хууль бус үйлдлийг таслан зогсоох, иргэдийг мансууруулах бодисын хор уршгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр тууштай ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top