Алба хаагчид 6 иргэний амь насыг авран хамгааллаа

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.03.16-2026.03.22/ нийслэлийн 7 дүүрэг, 13 аймгийн 31 суманд аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна. Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж,  6 иргэний амь насыг авран хамгаалж, 853  иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа. 
Нийт дуудлагын 80 нь обьектын гал түймэр, нэг нь ой, хээрийн түймэр, хоёр нь шар усны үер, 7 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 9 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top