Цэцэрлэгийн ахлах ангийн сурагчид аврагчдын ажил, мэргэжилтэй танилцжээ

З.Энхлэн | Zindaa.mn
2026 оны 03 сарын 30

 

Хичээлийн жилийн II улирлын бие даалтын 7 хоногийг “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж байгаа бөгөөд энэ долоо хоногт /2026.03.30-04.03/  нийслэлиийн хэмжээнд зохион байгуулж байна. 

 

 

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Аврах анги, "Жаргалан" II цэцэрлэг хамтран гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх практик сургалтад тус цэцэрлэгийн 4 настай ахлах бүлгийн хүүхдүүдийг хамрууллаа. 

 

 

Сургалтаар гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх аргыг танин мэдүүлэх, бие даах чадварыг эзэмшүүлэх зорилгоор нийслэлийн Аврах ангийн үйл ажиллагаа, аврагч нарын ажил, мэргэжлийн онцлогийг танилцуулж,  өндрөөс аврах болон газар хөдлөлтийн аюулаас сэргийлэх дадлагыг биетээр олгосон нь анхны тохиолдол болсон юм. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top