Хэнтий, Сүхбаатар аймагт гарсан хээрийн түймрүүдийг бүрэн унтраажээ

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Сайхан II багийн "Шар хадны энгэр" гэдэг газар өнөөдөр (2026.04.09) 13:35 цагт гарсан хээрийн түймрийг 15:10 цагт цурамд оруулж, 16:00 цагт бүрэн унтраалаа.

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын Лхүмбэ I багийн “Багын Бригад" гэдэг газар 14:20 цагт гарсан хээрийн түймрийн дуудлагаар тус сумын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид ажиллаж, 17:00 цагт бүрэн унтраалаа.

Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Наран I багийн "Дунийн бүрд" гэдэг газар 15:30 цагт гарсан хээрийн түймрийг 16:35 цагт бүрэн унтраасан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top