
Эдийн засаг, хөгжлийн яамны дэргэдэх Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төвд 2026 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдрөөс 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрүүдэд Эдийн засаг, хөгжлийн яам, Эрчим хүчний яам болон МҮХАҮТ-ын дэргэдэх Эрчим хүчний зөвлөл хамтран “Эрчим хүчний салбарын долоо хоног” сэдэвт арга хэмжээ зохион байгуулагдана.
Арга хэмжээний хүрээнд:
Тус арга хэмжээ нь эрчим хүчний салбарын бодлогын хэрэгжилт, зах зээлийн болон тарифын зохицуулалт, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, тархмал эх үүсвэрийн хөгжүүлэлт, шинэ төслүүдийн явц боломж, салбар дах зөвшөөрөл, журам нормын шинэчлэл, хүний нөөц боловсон хүчний тулгамдсан нөхцөл байдал зэрэг асуудлуудыг нээлттэй хэлэлцэн, боломжит шийдлүүдийг тодорхойлох зорилготой.
2026.04.13-2026.04.17
Цаг: 09:00–13:00
Засгийн газрын XI байр, 1 давхар Эдийн засаг, хөгжлийн яамны “Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв”
Холбоо барих: 51-263700

Сэтгэгдэл ( 0 )