Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтыг 6 бүсэд зохион байгуулна

Я.Болор | Zindaa.mn
53 минутын өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат бүсчилсэн хөгжлийн бодлогын хүрээнд “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалт”-ыг орон даяар зохион байгуулах гэж байна.

Тус уулзалтаар салбарт хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулж, орон нутгийн нөхцөл байдал, тулгамдсан асуудлыг үйлдвэрлэгчид, малчид, мэргэжилтнүүдтэй хамтран хэлэлцэх юм.

Зүүн бүсийн уулзалт 2026 оны 05 дугаар сарын 11-нд Хэнтий аймагт болох бөгөөд Говь, Хангай, Баруун, Хойд, Төвийн бүсүүдэд үе шаттай үргэлжилнэ. Сайд Ц.Идэрбат “Хөдөө аж ахуйн бодлого кабинет дотор биш, орон нутагт, амьдрал дээр хэрэгжих ёстой. Бүс бүрийн онцлог, үйлдвэрлэгчдийн бодит хэрэгцээнд тулгуурласан асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэх нь энэ уулзалтын гол зорилго” хэмээн онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top