Орон сууцны халаалтыг энэ сарын 15-наас хязгаарлана

Б.Сэцэн | Zindaa.mn
59 минутын өмнө

Нийслэлийн орон сууцаас гадна эмнэлэг, сургууль, цэцэрлэгүүдийн халаалт энэ сарын 15-ны өдөр буюу баасан гарагаас эхлэн зогсох гэж байна. Улмаар дулааны шугамын засвар ажил эхлэх юм. Ингээд есдүгээр сарын 15-ны өдрөөс халаалт эргэн хэвийн горимдоо орох юм.

Харин хэрэглээний халуун усыг найман удаагийн зогсолтооор хязгаарлахаар төлөвлөжээ. Тасалдлын хуваарь нь нийтийн болон байгууллагын өдөр тутмын хэрэглээнд шууд нөлөөлөх тул иргэд, байгууллагуд урьдчилан бэлтгэх шаардлагатай тулгарч байна. Хязгаарлалт нь нэг удаагийн тасалдал төдий бус, улирлын туршид давтамжтай үргэлжлэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.191) 22 минутын өмнө

Дулаан бол ойлгомжтой, угаасаа л хаадаг, хэрэглээний халуун ус хязгаарладгаа л больмоор, халуун ус хязгаарлаад ажил хийдэг бол ч бас яах вэ гэх сэнж, ухсан нүх, амсар дээр нь сууж тамхи баагиулсан хэдэн нөхөр гэсэн танил дүр зураг давтагдах биз

0  |  0
Top