Баруунсалааны сургууль орчимд 420 метр зам барина

Б.Сэцэн | Zindaa.mn
52 минутын өмнө

Сонгинохайрхан дүүргийн 41 дүгээр хороо, Баруунсалааны Зээлийн гудамжнаас ерөнхий боловсролын 124 дүгээр сургууль болон 158 дугаар цэцэрлэг хүртэлх 420 метр авто зам барихаар болжээ. Замын барилгын ажлын гүйцэтгэгчээр “Дайт шагай” ХХК шалгарч, бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Зам барилгын ажил есдүгээр сарын 3-нд бүрэн дуусаж, ашиглалтад орох юм байна. Замыг 1.3 тэрбум төгрөгөөр барихаар баталжээ.

Энэхүү зам ашиглалтад орсноор 124 дүгээр сургууль болон 158 дугаар цэцэрлэг орчмын авто болон явган зорчигчийн аюулгүй байдал сайжирч, оршин суугчдын зорчих нөхцөл тав тухтай болохыг мэргэжилтнүүд хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top