“Хаан банк”-ны 100 саяын ээлжит луйвар

Автор | Zindaa.mn
2011 оны 10 сарын 11

-Итгэх эсэхээ бодох л хэрэгтэй-
“Иргэн таны итгэж болох банк” гэсэн уриатай ганцхан байгууллага бол “Хаан банк”. Гэхдээ итгэж болох уу үгүй юу гэдгийг дор дурьдах баримт харуулна.
Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист салбараа нээсэн энэ банк малчдын малыг нь “хариулж” өрөнд унагаасан. Энэ тухай иргэн бүр мэдэж байгаа. Гэхдээ энэ удаад улиг болсон сэдвийг хөндөх гэсэнгүй. Харин хадгаламж эзэмшигчийнхээ эрх ашгийг хөндөж, амьдралаар нь хохироосон “Хаан банк”-ны нийслэл дэх хоёр ч салбарын талаар өгүүлье.
Энэ хэрэг одоогоос гурван жилийн өмнө гарсан. Иргэн Т.Мөнхнаран наймаа хийж олсон хэдэн төгрөгөө “Хаан банк”-нд хадгалуулаад байнгын харилцагч болсон байжээ.  Эзэмшилд байгаа хөрөнгөө эргэж тойрон их хэмжээгээр авч, буцаагаад хийдэг заншилтай байна. Ингээд хадгаламжин дахь мөнгөө авах гэтэл аль хэдийн түүний мөнгө данснаасаа “гараад явчихсан” байж. Нэг ёсоор улайж хоосорсон данс урдаас нь угтсан гэсэн үг. Хадгаламжинда гар ч хүрээгүй Т.Мөнхнаран гайхаж бас сандрахдаа учир байдлаа банкныханд хэлжээ. Хариуд нь “Хаан банк”-ныхны өгсөн тайлбар бол “Та 2008 онд гурван удаагийн үйлдлээр дансаа хоосолсон байна” гэсэн ганцхан өгүүлбэр байлаа.
Бараг л 100 сая төгрөг өөрийнх нь гарын үсэгтэйгээр хайчсан нь мэдэгдэхгүй алга болоход эзэмшигч ухаанаа алдаж эмнэлэгт хүртэл хэвтэхэд хүрсэн. Хувь хүнийхээ зүгээс, ганцаараа хөөцөлдөөд хана “мөргөж” доромжлол гүтгэлгийн үгийг банкны теллер, эдийн засагчдаас хангалттай сонсчээ. Ийм нөхцөлд хуулийн байгууллагад хандахаас өөр арга байхгүй.
Одоо тэрбээр хуульч К.Сультанбектэй хамтарч мөнгөнийхөө эрэлд гараад байгаа. Олсон баримт ч их. Алга болсон хөрөнгнийхөө буруутай эзнийг тогтоогоод авчихсан. Ганц­хан “ХААН” банк буруугаа хүлээхгүй, ажилтан руугаа хамаг хэргийг чихчихээд л байгаад учир байна.
Алга болсон 98 сая төгрөгийн араас орвол. Сонсголон дахь “Хаан банк”-ны салбарт ажилладаг теллер Д.Дугаржав 2008 оны есдүгээр сарын 11-ний өдөр иргэн Т.Мөнхнарангийн дансанд байсан 10 сая төгрөгийг Б.Уранчимэг гэх танилынхаа гуйлтаар түүний данс руу шилжүүлчихэж. Хэл ам гарахгүй хэд хоносны дараа есдүгээр сарын 15-нд 55 сая төгрөгийг нь дахин авсан байна. Амташсан хэрээ 13 дахина гэдгийн үлгэрийг ч  харуулж маргааш нь л Т.Мөнхнарангийн дансанд үлдсэн 33 сая төгрөгийг хуу хамаад халаасалж.
Гэхдээ үүнийгээ хийхдээ энд бичсэн шиг аваад л аваад л байсан юм биш. Өөр бусад 3-4 хүний дансыг хоосолж тэдгээрийн мөнгийг Т.Мөнхнарангийн данс руу оруулсан хий гүйлгээгээр бүх ажлаа зохицуулсан байдаг. Ёстой л өнөөх дансны аргаар иднэ гээч нь... Үргэлжлэлийг ЭНД ДАРЖ уншина уу...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top