Хип хоп сонирхогчдын дунд “Excel”, “Hood” зэрэг дуугаараа олны танил болсон "Vanquish" хамтлаг тарах болсон хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр багагүй шуугисан. Тэгвэл тэд эргэн нэгдэж хип хоп сонирхогч хүүхэд залууст зориулан "Suit&Tie" нэгдүгээр зэрэглэлийн шоу тоглолтоо өнөөдөр толилуулах гэж байна. Тус хамтлагийн гишүүн Цэцэ өөрийн хувийн уран бүтээлийг туурвиж сонсогч фэнүүдийнхээ сонорт хүргээд багагүй хугацааг ардаа орхисон. Энэ удаагийн тоглолтоо "Vegas Club"-тай хамтран тоглохоос гадна DJ Тамир хэмнэл нэмэн хүрэлцэн ирсэн залуустай нэгэн үдшийг хамтдаа доргио өнгөрүүлэх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )