Маргааш бүх нийтийн цэвэрлэгээтэй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлыг энэ сарын 26-29-ний өдрүүдэд манай улсад зохион байгуулах гэж байна. Энэ дагуу Улаанбаатар хотын өнгө үзэмжийг сайжруулах тохижилт, бүтээн байгуулалтын ажлуудыг хийж, маргааш бүх нийтийн их цэвэрлэгээг зохион байгуулах юм. Батлагдсан удирдамжийн дагуу нийслэлийн ЗДТГ болон нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харъяа газрын албан хаагчид, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй бүх аж ахуйн нэгж, байгууллагын ажилтан, албан хаагчид, оршин суугч, иргэд хаврын их цэвэрлэгээнд хамрагдана. Их цэвэрлэгээний үеэр нийслэлийн төр захиргааны албан хаагчид хуваарийн дагуу цэвэрлэгээ хийх бол аж ахуйн нэгж, байгууллагууд өөрийн ойр орчмын зам талбайг, оршин суугч иргэд орц, цэцэрлэг, тоглоомын талбай, хашаа, гудмаа цэвэрлэх юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
баба(202.170.67.19) 2025 оны 03 сарын 13

ардчилагчид ад үзсэн социализмын ажлуудыг хийж байна.

1  |  0
Top