“Ану хатан” киноны уран бүтээлчдийн хөргийг зуржээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

Дэлгэцэнд гарсан цагаасаа эхлэн ашиг орлогоороо тэргүүлж буй түүхэн сэдэвт “Ану хатан” киноны талаархи сонирхолтой мэдээлэл ар араасаа цуварсаар. Тэгвэл энэ удаад тус кинонд гол дүр бүтээсэн уран бүтээлчдийн хөрөг зургийг олонд дэлгэлээ. Ану хатан, Галданбошигт нарын дүрийг бүтээсэн дуучин Д.Отгонжаргал, жүжигчин М.Мягмар нарын хөргийг хүмүүс ихэд үнэлсэн бөгөөд бусад уран бүтээлчдийн хөрөг ч бас муугүй болжээ.

Киногоо олны хүртээл болгоод удаагүй байхдаа хөөрхөн хүүтэй болсон жүжигчин М.Мягмар өөрийн зургаа “Дүүгийн маань бүтээл. Надтай адилхан байна уу” хэмээн найз нөхөддөө сонирхуулсан бол, дуучин Д.Отгонжаргал ч мөн адил өөрт таалагдаж байгаагаа илэрхийлсэн байна. Ийнхүү хэн бүхний хүссэнээр олдохгүй ховорхон боломжийг атгаж, түүхэн баатруудын дүрээр дэлгэцэнд мөнхөрсөн уран бүтээлчид өөрсдийн гэсэн хөрөг зурагтай болжээ.  

Р.Есүй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top