Дуучин Бобо “Соёмбо” кино театрын салбарын захирал болов

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

Гурав дахь бие даасан цомгоо гаргахаар зэхэж, хажуугаар нь “ВВ55” студийнхээ үйл ажиллагааг удирдаж яваа дуучин Бобо дахин нэг байгууллага толгойлох болжээ. Тэрбээр тун саяхан “Соёмбо” кино театрын салбарын захирал болсон бөгөөд уран бүтээлээсээ гадна кино урлагийн салбарт санаа зовниж эхэлсэн аж. Дуучин залуугийн хувьд, өнгөрсөн сард Өвөрмонголд бие даасан тоглолтоо хийсэн бөгөөд хөдөө орон нутгаар аялж яваад иржээ.

Мөн студийнхээ дэргэд “Pro4” хамтлаг байгуулан СУИС-ын нэгдүгээр дамжааны залуусыг сонгосон гэнэ. Чинээлэг эгчмэд бүсгүйгээр ивээн тэтгүүлдэг хэмээн багагүй хугацаанд хардуулж явсан Бобо энэ удаад ганц бие гэдгээ зарлан “Би гэр бүлээсээ салаад удаж байна. Хүний амьдралд алдаж онох юм байлгүй яахав. Таалагдсан бүсгүйтэйгээ болзоонд явж ч болно. Харин эгчмэд бүсгүйгээр ивээн тэтгүүлдэг байсан бол би өдийд аль нэг компанийн захирал болчихсон сууж байгаа шүү дээ. Намайг ингэж гүтгэж байгаад туйлын их гомддог” хэмээн учирласан байна. Дуучин залуу ойрын хугацаанд гэр бүлтэй болох талаар төлөвлөж байгаа ч, сэтгэлд нийцэх бүсгүйгээгээ хараахан олж амжаагүй яваа гэнэ лээ.

С.Цахиур

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top