Хэлмэгдсэн иргэдэд мөнгөн тусламж үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах аймаг, нийслэлийн салбар комиссоос энэ оны эхний улиралд хийж гүйцэтгэсэн ажлынхаа дүн мэдээг гаргажээ.

Салбар комиссууд нэхэмжлэгчдээс 92 өргөдөл, 154 хүсэлт, санал гомдлыг хүлээн авч  хугацаанд нь барагдуулсан байна.

Цагаатгалын зарим салбар комисс нэг удаагийн мөнгөн тэтгэмж хүссэн 11 хэлмэгдэгчид 705 мянган төгрөгийг олгожээ.

Түүнчлэн Дархан-уул, Сүхбаатар аймаг 11 иргэнд 240 мянган төгрөгийн эд бараа, хүнсний тусламж үзүүлжээ.

Оны эхний улиралд   нэхэмжлэгчдийн хүсэлт, анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн 17 иргэнд 16,5 сая төгрөгийн нөхөх олговрыг олгосон байна.

Мөн хугацаанд Тагнуулын Ерөнхий газрын архив бүртгэлийн хэлтсээс хэлмэгдэгсдийн архивын лавлагаа, цагаатгасан шийдвэрийн хуулбарын хамт 12, Үндэсний төв архиваас хүн амын тооллоготой холбогдсон лавлагаа 9, хуулийн байгууллагаас тухайн иргэнийг улс төрийн хилс хэргээс цагаатгасан тухай үнэмлэх 2 ширхэгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгуулсан байна гэж Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын хэвлэл, мэдээллийн албанаас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top