Өмнөд Африкийн “Petra Diamonds” компанийн Кулиннан уурхайгаас 25.5 каратын алмааз олджээ. Мэргэжилтнүүд энэ хосгүй чулуу 10 сая ам.доллар хүрнэ гэж ярьж байна.
Алмааз олборлогч компанийн төлөөлөгч Кэси Малинс “Ийм хэмжээний эрдэнэс олно гэдэг бол онцгой үйл явдал” гэжээ. Хөх алмааз маш ховор олддог бөгөөд Куллинан уурхайд 1905 онд 3106 каратын алмаазыг олборлож хоёр бриллиант болгож “Африкийн том од” “Африкийн хоёрдугаар од” хэмээн нэрлэж байв. Энэхүү үнэт чулуу Английн хаан VII Эдуардын титмийг чимэглэж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )