Манай улсад “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал” энэ сарын 27-29-ны өдрүүдэд зохион байгуулагдахтай холбогдуулан манай улсад дэлхийн 100 гаруй орны мянга гаруй зочин, төлөөлөгч, төрийн тэргүүн, сайд нар ирэх юм. Энэ өдрүүдэд цагдаагийн байгууллага, алба хаагчид тэдгээр зочид, төлөөлөгчдийг Монгол Улсад байх хугацаанд аюулгүй байдал, хэв журмын хамгаалалт, зам тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган ажиллахаар байгаа.
Энэ ажлын хүрээнд ЦЕГ-ын даргын тушаалаар томилогдсон ажлын хэсэг гарч төлөвлөгөө, зохион байгуулах ажил, хүн хүч, техник хэрэгслийг төлөвлөн ажиллаж эхлэх юм. Мөн энэ үеэр гэмт хэрэг зөрчилгүй, амар тайван байх, зам тээврийн осол авааргүй, түгжрэл саад бага байх үүднээс цагдаагийн алба хаагчид уртасгасан цагаар ажиллахаар болсон.
Түүнчлэн хүч нэмэгдүүлэн ХСИС-ийн цагдаагийн сургуулийн сонсогчид, дотоодын цэргийн алба хаагчид болон орон нутгийн цагдаагийн газар, хэлтсийн алба хаагчдыг татан оролцуулахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )