Их сургууль төгстлөө эршүүд зангаа гээгүй явсан гэгддэг ардын дууч Д.Бурмаа үерхэл нөхөрлөлийн тухайд төдийлөн мэддэггүй аж. Хэр баргийн залууст нүүр өгөх дургүй царайлаг охин байхдаа тэрбээр “Заавал бөх хүнтэй сууна” гэж найз нөхөддөө амлаж байсан түүхтэй нэгэн. Хүсэл мөрөөдөл нь амьдрал дээр биеллээ олж, бөх залуутай ханилж сууснаа одоо хэр нь азтайд тооцож явдаг дуучин бүсгүй маань “Мэдээж янз бүрийн залуус тааралдаж байсан ч сургууль төгстлөө ямар ч хүнтэй үерхэж байгаагүй. Нагац ах болох харцага н.Батбаатар гэж хүн бий. Манайхаар ахын найз гэсэн бүдүүн шар залуу орж гараад л байсан. Тэгж явахдаа намайг их судалсан юм шиг байна лээ. Нөхөр бид хоёр танилцаад бараг таван жилийн дараа гэр бүл болсон. Хүсч мөрөөдөж явсан хүнтэйгээ сууж чадсан би их азтай бүсгүй. Би сайн, сайхан залуутай суусан болохоор амьдралдаа сэтгэл хангалуун байдаг. Тийм учраас надад янз бүрийн юм илүү харж, билүү долоох шаардлага байхгүй” гэж ярьсан удаатай.
Харин нэгэн үе хамт дуулж байсан Л.Болдбаатартай нэр холбоход ихэд дургүйцсэн Д.Бурмаа яаран сандран тайлбар хийж байсан гэдэг. Нэг нь урлагийнх, нөгөөх нь спортын хүн учраас бие биеэ хардаж сэрдээд байдаггүй ч элдвийн хэл амнаас ихэд болгоомжилдог аж. “Би анхнаасаа улсын начинтай суугагүй. Бид хоёрыг гэр бүл болж байхад нөхөр маань аймгийн начин цолтой байсан. Бөхдөө үнэнч арван жил хөдөлмөрлөсний эцэст 2005 онд улсын начин цол хүртсэн.Үүнийхээ хажуугаар миний урлагийн менежер болсон” хэмээн нөхрөө магтах дуртай ардын дууч бүсгүй хөөрхөн хүүгээ өнгөрсөн жил дүүтэй болгож, охин үрийн зулай үнэрлэсэн билээ.
С.Цахиур

Сэтгэгдэл ( 1 )
яагаад энэ хүнииг ардын дууч гээд байгааг ойлгохгуй юм АРДЫН ДУУ ДУУЛДАГ ХҮН ОЛОНШДЭЭ ЭНЭ ХҮН ТҮМЭНДЭМБЭРЭЛ ГУАЙН ХЭДЭН ДУУГ ДУУЛЖ НЭР ОЛСОН ЭСВЭЛ ӨӨРӨӨ ӨӨРТӨӨ ТИИМ НЭР ӨГСӨН ЮМУУ ЕР НЬ ХҮН ДУУРИАЖ ДУУЛНА ГЭДЭГ ЧАДАЛГУЙ ХҮНИИ Л ЗАН ӨӨРИИН ГЭСЭН ӨНГӨ АЯСТАЙ ХҮН Л ДУУЧИН ГЭГДЭХ БИЗДЭЭ ХУУРАМЧ ДАМБИИЖАА ГЭГЧЭЭР ХУУРАМЧ БАНЗРАГЧ НАНСАЛМАА ЦЭРЭНЧИМЭД ТҮМЭНДЭМБЭРЭЛ АДАРСҮРЭН ОРОСОО МАШЛАЙ ЯВЖ ӨГНӨДӨӨ ТЭГЭЭД СТА АВААД ТАГ