Оргосон хоригдол баригдлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 19

Өнгөрөгч сарын 18-нд Ховд аймаг дахь 457 дугаар ангиас гурван хоригдол оргосон талаар мэдээлсэн. Тэднийг уурын зууханд байхад нь цахилгаан  тасарч улмаар харанхуй байдлыг ашиглан оргож амжсан байсан. Цагдаагийнхан хоёр хоригдлыг нь Ховд аймгийн ууланд бүгсэн байхад баривчилсан билээ. Тэгвэл  хүмүүжигч Ц.Батбаярыг Цагдаагийн ерөнхий газрын албан хаагчид нутгийн иргэдийн ирүүлсэн мэдээллийн дагуу  тус аймгийн Буянт сумаас баривчиллаа. Тэрээр баривчлагдах үедээ цагдаа нарт эсэргүүцэл үзүүлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top