Өдрийн цаг агаарын урьдчилсан мэдээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 20

Малчдад зориулсан мэдээ:

Өнөөдөр баруун болон төвийн нутгийн зарим газраар хур тунадас орно.

2013оны 04 дүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун зүгийн нутгийн зарим төвийн нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун зүгийн нутгаар баруун хойноос бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтайн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир, Идэр, Тэс, голын сав газраар 0-5 градус дулаан, Орхон-Сэлэнгийн сав газар, говь талын нутгаар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 4-9 м/с. 7-9 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 4 градус хүйтэн, харьцангуй чийг 67 хувь, агаарын даралт 871 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

11 цагт Улаанбаатарт: 4 градус дулаан, харьцангуй чийгшил 39 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top