Ардчиллыг Монгол Улсад авчирхад гар бие оролцож явсан С.Зориг агсаны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Тэрээр Ардчилсан хөдөлгөөний удирдагч, төр нийгмийн нэрт зүтгэлтэн байсан бөгөөд өнөөдөр 51 нас хүрэх байв.
Энэ өдөр уламжлал ёсоор МоАХын ахмадууд болон АН-ынхан хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэх юм. С.Зориг агсаны гэр бүл, найз нөхөд, хамтран зүтгэгчид нь болон Зориг сангийнхан уламжлал болгон тэмдэглэж, түүний дурсгалыг хүндэтгэн өнгөрүүлдэг билээ.
Түүний хийсэн бүтээсэн бүхнийг төдийгүй түүнгүйгээр өнгөрөөсөн 15 жилийг хөшөөний дэргэд цугларагсдын хэн нь ч мартаагүй биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )