C1 телевизийн байранд гал гарчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 21

С1 телевизийн студид өнөөдөр өглөө 09.00 цагийн орчимд гал гарчээ. Онцгой байдлын алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтрааж аюулгүй болгосон байна. Одоогоор галын шалтгаан тодорхойгүй байна.

Албан бус эх сурвалжийн мэдээллээр телевизийн хоёрдугаар студид шинэчлэл хийхээр шинээр тоног төхөөрөмж авчраад байсан бөгөөд студид засварын ажил хийж байсан гагнуурчид гал алдсаны улмаас гал гарсан байна. Телевизийн төв байр руу гал алдаагүй гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top