Хуурамч бичиг баримтийн илрүүлэлт сайжирч байна

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 21

 Сүүлийн жилүүдэд манай иргэд гадаадад гарч хөдөлмөр эрхлэх болсонтой холбогдуулан хуурамч иргэний баримт бичиг үйлдэх зөрчил ихээр гарах болжээ. УБЕГ-аас  энэ оны гурваас дөрөвдүгээр сарын хооронд 144 иргэний бичиг баримтийг хуурамчаар үйлдэгдсэнийг тогтоож, хууль хяналтын байгууллагад шалгуулахаар шилжүүлээд байна. Зөрчлийн байдлыг судлан үзэхэд иргэд янз бүрийн аргаар овог, нэр, регистрийн дугаараа өөрчлүүлэх, улмаар царай төстэй байдлаа ашиглан төрсөн ах, эгч, дүүс зураг сольж иргэний үнэмлэх болон гадаад паспорт гаргуулах оролдлого ихэнхи хувийг эзэлж байгаа аж.

 

Одоогийн байдлаар хуурамч материал бүрдүүлж, иргэний баримт бичиг авсан 29 иргэнийг Захиргааны хариуцлагын тухай хуулийн дагуу хоёр сая 400 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан байна. Мөн хуурамч, бусдын паспорт, баримт бичиг ашигласан болон хоёр буюу түүнээс дээш удаа өөрийн буруугаас гадаад паспортаа гэмтээж, хаяж үрэгдүүлсэн этгээдийг эрх бүхий байгууллагын шийдвэрээр хоёр жил хүртэл хугацаагаар гадаадад хувийн хэргээр зорчих цагаачлах эрхийг түтгэлзүүлээд байна. 2008 онд дээрх төрлийн гэмт хэрэг үйлдсэн 33 иргэнд шүүхээс ял оногдуулснаас торгох ялаар 10, баривчлах ялаар 10, хорих ялаар 13 иргэн шийтгүүлсэн аж.

Түүнчлэн 2009 он гарсаар 19 иргэн шүүхээс ял авсан байна. УБЕГ-ын бүртгэл хяналтын газар хууль хяналтын байгууллагатай нягт хамтран ажилладаг бөгөөд дээрх шүүхээр шийтгэгдсэн хэргийн нилээдгүй хэсгийг тус газрын хяналтын улсын байцаагчид илрүүлж, улмаар хууль хяналтын байгууллагад шилжүүлсэн гэнэ. Хил гаалийг иргэний бүртгэлийн нэгдсэн сүлжээнд холбосонтой холбогдуулан хуурамч баримт бичгийн илрүүлэлт сайжирч байгаа. Иймд хуурамч баримт бичиг ашиглах боломжгүй болж байгаа тул иргэд бусдад иргэний баримт бичгээ ашиглуулах, бусдын бичиг баримтыг ашиглаж энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй байхыг тус газрын Бүртгэл хяналтын газраас анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
nisexiinxen(122.201.18.210) 2025 оны 03 сарын 13

Ene unen uu INEG-iin terguun ded darga End-Amgalan gej xuuramch bichig barimt uildegch bur alban tushaalaar shagnagdaad baij l baina shuu dee. Xuuxedee Canadad nisgechiin surgaltand suraad togsood irsen gej xuuramch bichig barimt avchiraad MIAT-d B737 nisgegch bolgood Beijingd ongots evdex doxoj notstoi zorchil gargasan noxor baitsaagch bolchixson INEG terguun ded darga bolchixson baina shuu dee.

1  |  0
Top