Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд бүжиг заана

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 21

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлгөөний дутагдлаас гаргах тэдэнд сэтгэл санааны урам зориг өгөх зорилготой “DanceAbility International” –ийн мэргэжлийн сургагч багш нар энэ сарын 26 нд манай улсыг зорин ирэх гэж байна. АНУ-ын Орегон мужид төвтэй Dance Ability international-ийг үүсгэн байгуулагч, уран сайхны удирдагч Алито Алеси болон бүжгийн багш Кален Дали нар АНУ-ын төрийн ”Arts Envoys” хөтөлбөрийн шугамаар олон улсыг тойрон аялж буй аж. Тэд  хөгжлийн бэрхшээлтэй болон тэдний ар гэрийнхэнд өөрсдийн Dance Ability арга барилаас хуваалцаж, бүжгийн багш нарт энэ талын сургалтын явуулах аж. Энэ удаагийн аялалаар Энэтхэг болон Филиппин, Монгол орнуудаар аялах аж. Тус төв нь 25 жилийн турш үйл ажиллагаагаа явуулж буй бөгөөд 37 улс орноор аялж, 400 гаруй мэргэжлийн багшид сертипикат олгож байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top