МИАТ-ийн Гүйцэтгэх захирал асан Ц.Орхоныг өмгөөлөгч нь өмөөрнө

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 22

МИАТ-ийн Гүйцэтгэх захирал асан Ц.Орхоны талаар өмгөөлөгч Ц.Монгол өнөөдөр 11.30 цагаас мэдээлэл хийхээр болжээ. МИАТ-ийн хэрэгт лав холбогдсон нэгэн бол  Ц.Орхон гэдгийг баримтууд хэлдэг. Гэхдээ үнэн мөнийг хууль шүүхийн байгууллага эцэслэн тогтоох ёстой. Тэр одоогоор сэжигтэн юм. Эргэн сануулахад, Ц.Орхон  өнгөрөгч 2012 оны 11 дүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр ”МИАТ”-ийн алдагдалтай үйл ажиллагааны талаар тайлагнасныхаа маргааш ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. Харин ТӨХ болон МИАТ-ийн ТУЗ түүний оронд Гавьяат нисгэгч Г.Жаргалсайханыг томилсон бол Ц.Орхон захирал “Томас Эйр” компанийн захирлаар очсон юм. Тэрбээр энэ компанийг 2011 онд Ч.Хоролсүрэнгийн хамтаар байгуулсан байдаг. Эх сурвалжийн хэлж буйгаар гадаадад гуйвуулсан олон тэрбум төгрөгийнхөө багахан хэсгээр “Томас Эйр”-ийг босгоод ирсэн гэх. Мөн түүнийг Зам, тээврийн сайд А.Гансүхийн ойрын хүн гэдэг.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
mungu idegch(202.21.114.218) 2025 оны 03 сарын 13

hurungiig ni huraaj ulsiin orlogo bolgo.

1  |  0
Top