Налайх дүүрэгт барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны цогцолбор байгуулагдахаар боллоо

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 22

Улаанбаатар хотыг дахин төлөвлөх ажлын хүрээнд Налайх дүүрэгт барилгын материалын үйлдвэрлэл, худалдааны төв байгуулах тухай шийдвэр гарсан. Энэ ажлыг хэрэгжүүлэхээр Барилга, хот байгуулалтын дэд сайд Г.Байгалмаа, Нийслэлийн Засаг даргын орлогч Т.Бат-Эрдэнэ болон албаны бусад хүмүүсийн хамт Налайх дүүрэгт ажиллалаа. Энэ үеэр уг цогцолборт шаардагдах дэд бүтэц, газрын асуудлыг газар дээр нь судалсаны үндсэн дээр дүүргийн уридлагуудын санал болгосон “Бүс нуур” орчмын 200 гаруй га газарт байгуулахаар болж ТЭЗҮ-г боловсруулахаар боллоо. Өнөөдрийн байдлаар Барилга, хот байгуулалтын яаманд барилгын материалын 15 үйлдвэрийг Налайхад байгуулагдах энэ цогцолборт барих саналаа ирүүлсэн байгаа гэнэ.
Мөн энэ үеэр Налгар түшиг ХХК-ийн Налайх цементний үйлдвэр, Шинэ ёндоо ХХК-ийн хуванцар хоолойн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцлаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.20.198) 2025 оны 03 сарын 13

boloo doo hurdan l hiigeesee

1  |  0
Top