Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын чуулга уулзалтын үеэр 1000 гаруй зочид манай улсад ирэхээр болсонтой холбогдуулан энэ сарын 27-29-ний өдрүүдэд замын хөдөлгөөнд зохицуулалт хийхээр болсон билээ. Учир нь зочдыг саадгүй зорчих боломжоор хангах зорилготой юм. Тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор ялган замын хөдөлгөөнд оролцуулах зэргээр зохицуулалт хийх юм байна.
Тухайлбал таны машины дугаар тэгш тоогоор төгссөн бол 26-нд болон 28-нд хөдөлгөөнд оролцохгүй харин сондгой тоогоор төгссөн бол 27-нд болон 29-нд 07.00-21.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцохгүй гэнэ. Түүнчлэн энэ өдрүүдэд архи, согтууруулах ундаа худалдхыг хориглосон бөгөөд Нарантуул Хархорин Да хүрээ Өгөөмөр зэрэг томоохон худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг түр хаахаар болсныг иргэддээ сануулж байна. Энэхүү зохицуулалтын үед зочид төлөөлөгчдийн цуваа болон нийтийн тээврийн автобус, троллейбус, тусгай дуут гэрлэн дохиогоор тоноглогдсон, хойшлуулж болзошгүй ажил үүрэг гүйцэтгэж яваа тээврийн хэрэгсэлд хамаарахгүй аж. Мөн энэ өдрүүдэд иргэдийн хүндрэл, бухимдлыг зохицуулах үүднээс иргэдийг троллейбусаар үнэ төлбөргүй зорчуулна. Нийслэлээс уг арга хэмжээнд 20 гаруй сая төгрөгийг зарцуулхаар төлөвлөсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )