Үхэгсэдийнхээ ясыг өндөлзүүлж өдөр шөнөгүй мотор хүржигнүүлэх нь

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 22

Эрх баригчид Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII, X, XII хорооны нутаг дэвсэрт 137 га газрыг эз­лэн оршдог 70 давхарын оршуулган дунд цахилгаан станц барих уу

Засгийн газрын ордныг цагаан шаргал өнгөөр будаж зүсийг нь хувиргахаас өмнө саарал ордон гэдэг байлаа. “Саарал ордны саарал бодлого” гэх үг газар авч байсан учраас эл үгнээс жийрхэж зүсийг нь хувиргах санаа төрөө биз. Гэвч угаавч уг нь хар гэгчээр гаднаас нь хичнээн долоож додомдоод ч саарал ордонд сууж буй эрх баригчдын явуулж буй бодлого нь саарал хочноосоо салахгүй. Түүгээр ч зогсохгүй өдгөө саарал театр хочтой болоод буй. Тэнд “бугшиж” буй нөхдүүд “эх орон, ард түмнийхээ төлөө” хэмээн лоозогнож байгаад сонгогддог ч бүрэн эрхийн 4 жил жүжиглэлтээр л өрнөдөг. Ёстой л наашаа харж инээж, цаашаа харж уйлна гэдэг шиг ард түмэндээ хандахдаа инээдэг багаа өмсөж сайн цаг ирж сайхан амьдрах боломж бий болгож байгаа хэмээн чухам л хүсэл биелүүлэгч бирд шиг аашилдаг. Харин индэрээсээ буумагцаа багаа тайлж ард түмэн гэгдэх хэдэн бор нөхдүүдийг таг мартаж яавалчиг яаг хэмээн гаргуунд нь хаядаг учраас тэднийг СААРАЛ ТЕАТРЫН ЖҮЖИГЧИД хэмээн нэрийдсэн хэрэг. Жүжигчид юу хийхээс ч буцахгүй гэдэг нь хамгийн хорлонтой.

Эл саарал театрын жүжигчдийн энэ удаа дэглэсэн сонгодог бүтээл нь цахилгаан станц барих асуудал. Гэхдээ цахилгаан станц барихад юуных нь буруу байхав. Орос ах нарын барьсан цахилгаан станц ачааллаа дийлэхээ байж заримдаа хэсэгчлэн өгөх хүнд үе ч тохиодог учраас цахилгаан станц барих асуудлыг харин ч яаравчлах хэрэгтэй. Хамгийн гол нь цахилгаан станцыг хаана барих вэ гэдэг асуудал хүн болгоны анхаарлыг татдаг.

Гэтэл саарал театрын жүжигчид маань нийслэлийн хамаг байдаг өнгөтэй өөдтэй газрыг зараад дууссан. Гэсэн ч ганцхан боломж буйг анзаарч энэ удаа Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII, X, XII хорооны нутаг дэвсгэрийг дамнан оршдог 70 давхарын оршуулгын газрын талбайг онилжээ.


Оршуулгын газрын тэхий дунд нь газрыг нь тэгшилж барилгын суурь цутгажээ. Эл суурийн эргэн тойрон булшны хөшөө чулуу сүүхийлцэн байгааг нь харвал ямар ч байсан хүн амьдрах байшингийн суурь биш гэдэг нь тодорхой.

Учир битүүлэг, нууцлагдмал байдлаар баригдаж эхлээд буй эл барилгын суурийг тавихаар газрыг нь тэгшлэхдээ түрдэг трактор авч ирэн булшнуудыг нь түрж тэгшилсэн гэх.

Уг нь бүрлээчийн шарилыг трактороор түрэх нь бүү хэл хажуугаар нь явах, тэр ч бүү хэл ойр орчимд нь чанга дуу чимээ гаргахыг цээрлэдэг. Хэрэв амьд нь үхсэнийгээ эс тоож эл газрыг барилгажуулахаар зэхсэн бол ар гэрийнхэнд нь мэдэгдэж шарилыг зөөх, чандарлах зэрэг асуудлыг зохицуулах ёстой баймаар. Үгүйдээ гэхэд өдөр судар харж, арц хүжхэн асааж асуудлыг арга чаргаар шиймээр. Гэтэл техникийн хүчээр түрж тэгшлэн дээр нь барилгын суурь тавьдаг Монголоо алдсан нөхдүүд байна, цаана чинь.

Эл оршуулгын газрын эргэн тойронд амьдран буй эх сурвалжуудын хэлж байгаагаар уг барилга нь 110 кВ-ын хүчин чадал бүхий цахилгаан станц гэнэ. Үхэгсэдийнхээ ясыг өндөлзүүлж өдөр шөнөгүй мотор хүржигнүүлэх сонирхолтой этгээдүүд хэн бэ?. Хэрэв эл газрыг “зөв” зүйлд ашиглах ёстой хэмээж байгаа бол нийслэлийн хот төлөвлөлтөөр л лав цахилгаан станц барих газар биш байх. Өндөр хөгжилтэй орнууд хотынхоо хойт талд ямар ч байсан цахилгаан станц барьдаггүй юм билээ. Төв суурин газрынхаа салхин талд станцаа барихаар төлөвлөж байгаа төдийгүй чандарлах байгууламжаа байгуулсан улс манайх л байна.

Муугаар бодож, ямар нэгэн осол гарлаа гэхэд түмэн бүрлээчийн яс үсний үлдэгдэл тоос шороо болон хотын хойт хэсгээс ирж нийслэлчүүдийн уушгийг “мялаах” болно. Адгалж л үхсэн буурын толгойноос амьд ат айна гэж үг бий. Тиймээс 70 давхарын оршуулган дунд цахилгаан станц босгох эсэхээ тунгаах л хэрэгтэй болж дээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ган(122.201.18.211) 2025 оны 03 сарын 13

Энэ пизданууд ч юм хийлгэхгүй нээ Авилгачид бүх газраа зарчихсан тул лоршуулгын газар л үлдснэн байгаа юм бишүү

1  |  0
зочин(202.126.91.72) 2025 оны 03 сарын 13

монгол хүнд байдаг ёс жудаг мөс ухааныг яаж ингэж өөрчилж чадаж байна аа? бид монголчуудыг удах эрж хайх хэрэг гарвал яадаж хайцаганд нь бичсэн натмар түүх нь байгаа шүү.богд уулыг нүхлээд хурдны зам тавиад дулааны шугамаа татаад шинэ хотоо төлөвлөөд барихад яадаг байнаа.шал тэнэг амьтад. 1км2 газар хэдэн амьдардаг билээ. ухаанд ухна ишиг үхсэн амьтад энэ үгийн утгыг сайтар ойлгодог болов уу?

1  |  0
kkkkkkkk(202.55.180.74) 2025 оны 03 сарын 13

Ar geriinhend ni medegdeed chandarluulj bgaa gesen sh de .

1  |  0
зочин(119.40.102.83) 2025 оны 03 сарын 13

Салхин дээрээ станц барьж болдоггүй байж.Тэгвэл салхин дээрээ шарил оршуулж түүнээс ялгарч буй хэдэн мянган хорт хийгээр амьсгалаад сууж байх нь энэ сэтгүүлчид таалагдаж байгаа байхнээ.Ам нээвэл уушиг нээ гэж энэ чинь нээрэн хөндөж болмоор сэдэв байна.Ер нь энэ замбараагүй оршуулгын газруудыг цэгцэлж ариутгах талбайг нь чөлөөлөх цаг нь болсон.Энд миний төрөл садан оршуулагдсан гээд эргэж тойроод байгаа хүн ер нь байгаа боловуу.

1  |  0
eej min bgaa(202.131.230.66) 2025 оны 03 сарын 13

ehiinhee gazriig heneer ch hunduulehgui shuu gedgee helmeer bna

1  |  0
eh(202.179.20.191) 2025 оны 03 сарын 13

niited zarlaj taliigaachdiinhaa shariliig zooh chandarlah talaar arga hemjee avmaar yum yamar tsagaandaa garchihsan yum be

1  |  0
Top