Төрийн өмчит МИАТ компанийг мөнгө олох хэрэгсэл болгон ашигласан байх өндөр магадлалтай 10 гаруй эрхмийг шалгаж байгаа билээ. Тэгвэл өнөөдөр тэдний нэг болох МИАТ-ийн гүйцэтгэх захирал асан Ц.Орхоны хэргийн талаар өмгөөлөгч Ц.Монгол мэдээлэл хийв. Түүний хэлж буйгаа өмгөөлүүлэгч Ц.Орхон болоод бусад нөхдүүдэд холбогдох хэрэг Нийслэлийн Прокурорт шилжжээ.
Өмгөөлөгч Ц.Монгол хэлж буйгаар Ц.Орхоны талаар хэвлэлээр гараад байгаа мэдээллүүд гүтгэлгийн чанартай гэнэ. Ц.Орхон болон түүний эхнэр Ү.Цэцэгмаа нарыг Эрүүгийн хуулийн 150.3 буюу байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэгдсэн этгээд завшиж үрэгдүүлсэн, онц их хэмжээний хохирол учруулсан, 166.1 буюу мөнгө угаасан гэх үндэслэлүүдээр буруутгаж байгаа аж. Өмгөөлөгч Ц.Монголын үзэж буйгаар Ц.Орхон уг хэрэгт яллагдагчаар татагдах үндэслэлгүй гэв. Учир нь Ц.Орхон 2010 оны долдугаар сард ажлын хэсэг гаргаж, Дайны эрсдэлийн даатгалын сан нэрээр мөнгө гаргаж байсан үйлдлийг таслан зогсоож, гэрээг цуцалсан гэнэ. Үр дүнд нь гадагшаа урсах байсан дөрвөн тэрбум төгрөг МИАТ-ийн орлого болж үлдсэн гэлээ.
Сануулахад, Ц.Орхон өнгөрөгч 2012 оны 11 дүгээр сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр ”МИАТ”-ийн алдагдалтай үйл ажиллагааны талаар тайлагнасныхаа маргааш ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн юм. Харин ТӨХ болон МИАТ-ийн ТУЗ түүний оронд Гавьяат нисгэгч Г.Жаргалсайханыг томилсон бол Ц.Орхон захирал “Томас Эйр” компанийн захирлаар очсон юм. Тэрбээр энэ компанийг 2011 онд Ч.Хоролсүрэнгийн хамтаар байгуулсан байдаг. Эх сурвалжийн хэлж буйгаар гадаадад гуйвуулсан олон тэрбум төгрөгийнхөө багахан хэсгээр “Томас Эйр”-ийг босгоод ирсэн гэх. Мөн түүнийг Зам, тээврийн сайд А.Гансүхийн ойрын хүн гэдэг.

Сэтгэгдэл ( 5 )
Хэрэг хийсэн бол хэргээ хүлээх хэрэгтэй шүү.мөнгөтэй хүмүүс гээд ингэж байх ёстой юм уу. энхбаярын араас бас хэлмэгдэлт гэж ярьдаг тэнэг моод монголд дэлгэрч дээ энхбаярыг буянгаар наад нөхрийн чинь ах нь зүрх нь зогсоод үхсэн юм бна. өмгөөлгч нь энэ хэргээс болоод үхлээ гэж байх юм арай дэндэнэ. хуулиа хүндэлэх хэрэгтэй.Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг энхбаярдаж бна.
2006 оны үед Миатын хамгаалалтын албаны дарга хийж байсан Б гэгч тэр үед эхнэр нь бас МИАТын нягтлан хийдэг байсан юм энэ 2ийг ч гэсэн шалгах хэрэгтэй ш дээ хороолол болгонд 2-3 өрөө нийт 10аад байртай тэрийгээ хөлслүүлдэг ш дээ
Монгол гэж энэ өмгөөлөгч шүүх хурлаас өмнө өмгөөлж байгаа хүнээ дандаа л буруугүй мэтээр яриад шүүх дээр очихоор нөгөөх нь хэрэгтэн болоод л дуусдаг биздээ.
omgoologch nar ch de 2tald l ajillaad baidag yum shigee ene hun buruugui bol Sugar bur buruugui baih te
1 ees ni buugaad nogoood ni ochij bdg