Т.Аятунгаагийн охиныг эх оронд нь авчрахаар хуульчдыг хөлсөлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 22

Филиппин улсад  байхдаа охин Ч.Тэргэлсарыг аваад сураггүй болсон гэх Монгол Улсын иргэн Т.Аятунгаагийн нөхөр Чарлыз Эдвард Эрген Красни өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Филлипин улсын хилээр гарч явсан талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл сүүлд ирсэн эх сурвалжийн мэдээлснээр Чарлыз Эдвард Эрген Красни Швейцарийн холбооны улсад амьдарч байгаа, охин Ч.Тэргэлсарыг асран халамжлах  гэрээг баталгаажуулахыг хүсч буйгаа тус улсад суугаа Монгол Улсын Элчин сайдын яаманд уламжилсан байна. Мөн тэрээр охин Ч.Тэргэлсарыг Сент Киттс ба Невис гэх арлын жижиг орны иргэншилтэй болгожээ. Тиймээс Монгол Улсын иргэн Ч.Тэргэлсарыг ээжийнх нь /Т.Аятунгаа/ зөвшөөрөлгүй өөр улсын иргэншилтэй болгосон асуудлыг  холбогдох албаныхан нягтлах юм. Цаашдаа Ч.Тэргэлсарыг эх оронд нь авчрахад тодорхой арга хэмжээ авахаар хуульчид хөлсөлж, охиныг олох ажлыг эрчимжүүлж эхэлсэн талаарх мэдээллийг  ГХЯ-ны Консулын газраас  өглөө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(184.78.96.189) 2025 оны 03 сарын 13

novshiin amidralaar amidarsan er emiin zovlong byatshan ohin uureh yosgui.mongol ulsiin irgen tergelsariig eh nutegt n avchirch sanaa tavih yostoi.

1  |  0
САЙН(202.170.68.19) 2025 оны 03 сарын 13

Консулын газрын дарга Сүхбаатар сайн ажиллаж байна даа БАЯР ХҮРГЭЕ

1  |  0
dollar(122.201.18.5) 2025 оны 03 сарын 13

Ayatungaagiin biznest zartsuulj baigaa munguur UB-iin tenemel unchin huuhduudiig lav hagas jil hoollood huvtsaslaad bair ornoor hangana.

1  |  0
Top