Хятадад Н7N9 шувууны ханиадны халдвар газар авсаар байгаа энэ үеэр Дорнод аймгийн Хэрлэн сумын гуравдугаар багийн нутагт үхсэн шувуу олджээ. Шувуугаар төдийгүй хүнээс хүнд дамждаг байж болзошгүй энэ өвчин дэлхий нийтийг цочроож буй тул аймгийн Мэргэжлийн хяналтынхан болон аймгийн ХХААЖДҮГ-ын Мал эмнэлгийн алба, Онцгой байдлын хэлтсийнхэн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
Мал эмнэлгийн албанаас халдвартын их эмч, бактериологич эмчийн бүрэлдэхүүнтэй баг гарган ажиллуулж, халдвар хамгааллыг сайтар хангасны үндсэн дээр газар дээр нь очиж үзлэг хийжээ. Үхсэн шувуунаас био аюулгүй ажиллагааг хангасан нөхцөлд дээж авч, түргэн тестээр урьдчилсан оношлогоо хийсэн байна. Тестийн дүнгээр шувууны томуу өвчин биш болох нь тогтоогдсон бөгөөд үхсэн шувууны сэг зэмийг нүхэнд хийж шатаан булж, орчмын газрыг халдваргүйжүүлэн, 3-5 км-ийн радиус бүхий орчинд эрэл хийж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан байна.

Сэтгэгдэл ( 0 )