Төрийн албан хаагчийг шагнах журмыг шинэчилжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 22

Төрийн албаны зөвлөлийн хуралдаанаар Төрийн албанд идэвх, санаачилгатай, үр бүтээлтэй ажиллан амжилт гаргасан төрийн албан хаагчийг “Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнах журмыг шинэчлэн баталлаа. Журамд төрийн албанд 18-аас доошгүй жил ажиллаж, сүүлийн таван жилд үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээрээ А, В үнэлгээтэй үнэлэгдсэн, ёс зүй, сахилгын зөрчил гаргаагүй байх гэсэн болзлыг тусгажээ.

Шагнуулахаар ирүүлсэн материалыг Төрийн албаны зөвлөлийн даргын тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг судлан дүгнэлт гаргана. Жилд хоёр удаа олгодог байсныг өөрчилж, тэмдэглэлт ой, зайлшгүй шаардлагатай үед тухай бүр, бусад үед хагас жилд нэг удаа олгож байхаар болов.

“Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгийг 200 000 төгрөгийн мөнгөн шагнал дагалдана.

Мөн Тэргүүний ажилтны тэмдгийн үнэмлэхний загварыг шинэчлэхээр тогтжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top