Ц.Орхоныг гэмт хэрэгтэн гэж мэдээлснээс болж ахых нь зүрх хаагджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 22

Мөнгө угаасан хэргээр шалгагдаж буй МИАТ-ийн удирдлагуудын хэрэгт гүйцэтгэх захирал асан Ц.Орхоныг шалгаж буй. Түүнтэй хамт 10-аад хүн саатуулагдаад байгаа юм. Тэднээс МИАТ-ийн удирдлага Ц.Орхоны эхнэр Ү.Цэцэгмаа, МИАТ-ийн захирал асан Б.Эрдэнэбилэгийн төрсөн дүү Б.Мандахбаяр, ТӨХ-ны ажилтан н.Батхишиг нар батлан даалтад гарсан. Энэхүү мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэлснээс хойш энэ оны нэгдүгээр сарын 24-ний өдөр гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад гэмт хэрэгтэн мэтээр Ц.Орхон нарыг мэдээлсэнд түүний төрсөн ах Ц.Даваа шоконд орж, зүрх нь хаагдсан талаар өмгөөлөгч Ц.Монгол мэдээллээ. Мөн хоригдож эхэлсэн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл нэг ч удаа мэдүүлгээсээ буцаагүй, буцах ч шаардлага ч байхгүй хэмээн ярьсан юм. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
dalai(202.21.113.141) 2025 оны 03 сарын 13

humuusee bei beinee hairla. gemgui ni togtoogdvol chi durgui baicvh oor neg heseg hun bayarlana shuudee.

1  |  0
jamaaraa l uhee bz(27.123.213.131) 2025 оны 03 сарын 13

shn shaltag olj de

1  |  0
Top