Т.Билэгт улс дамнасан зэвсэг, хүний наймаагаар мөнгө угаасан уу

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 22

МАХН-ын дарга Н.Энхбаярт ял сонсгоод буй хууль бус хувьчлалын хэрэг олон хүнийг хөлдөө чирж буй. Түүнийг эл “алдарт” хэргээ хийхэд нь тусласан хэрэгт түүний дүү Н.Энхтуяа, туслах Б.Хуяг, НИТХ-ын дарга Т.Билэгт нар сэжиглэгдэж , хэргийн сэжүүр тэднийг ороох хандлагатай болмогц эх орноосоо зугатан харьд хөл тавьж олон хөлийн газар уусан алга болсон.

НИТХ-ын дарга Т.Билэгт л гэхэд 2011 оны арваннэгдүгээр сард зүрхний мэс засалд орох нэрээр АНУ-ыг зорьж тэр цагаас хойш усанд шидсэн чулуу мэт алга болжээ.

Түүнийг Н.Энхбаяр нарын хууль бус хувьчлалд ихээхэн дэмжлэг үзүүлж, шийдвэр гарган оролцсон хэрэгт сэжигтнээр татаад байсан бөгөөд АНУ явсны дараа буюу 2012 онд интерполоор эрэн сурвалжлуулахаар боллоо гэсэн мэдээлэл гарч байсан ч албаныхан үгүйсгэж байв.

Тухайлбал, ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Т.Сайнжаргалаас Н.Энхтуяа, Б.Хуяг, Т.Билэгт нарыг интерполоор эрэн сурвалжлуулах эсэхийг тодруулахад “Энэ хүмүүстэй холбоотойгоор Интерполд хандаагүй. Тэгээд ч гэмт хэрэгт холбогдсон болгоныг Интерполоор эрэн сурвалжлуулдаггүй юм. Ямар гэмт хэрэгт холбогдсон хүнийг Интерполоор эрэн сурвалжлуулах вэ гэдгийг холбогдох хууль журамд нарийвчлан заагаад өгсөн. Жишээлбэл, улс дамнасан зэвсэг, хүний наймааны хэрэгт холбогдсон гэмт хэрэгтнүүдийг Интерполоор эрэн сурвалжилдаг. Тиймээс гэмт хэрэгт холбогдсон болгоныг Интерполоор эрэн сурвалжлуулж байна гэх мэтээр худал мэдээлэл түгээж, иргэдийг төөрөгдүүлээд байх юм” хэмээн мэдэгдэж байсан юм.

Гэтэл НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг “Улаанбаатар таймс” сонин, “Өргөө” зочид буудал зэрэг нийслэлийн өмчийн хувьчлалыг будлиантуулж, хууль зөрчсөн гэх хэрэгт буруутгаж байгаа бөгөөд түүнийг АНУ руу явахаас өмнө АТГ-аас шалгаж байсан билээ.

Тэгэхээр НИТХ-ын дарга асан Т.Билэгтийг интерполоор эрж хайлгах хэрэг байгаа юм уу. Аль эсвэл дээр дурьдсанчлан улс дамнасан зэвсэг, хүний наймааны хэрэгт холбогдсон учраас түүнийг нь хувьчлалын хэргээр өнгөлөн далдалж интерполоор хайлгаад байгаа юм уу. Үнэхээр албаны хүний тайлбар болон интерполоор эрэн сурвалжлагдах хэмжээний хэрэг үйлдсэн этгээдүүдийн хэргийн шалтгаан зэргээс нь харахад нурж унахаа шахсан хуучны байрны нэг орц, хууль бус хувьчлалын асуудлаар яав ч эрэн сурвалжлахгүй нь.

Тодруулбал, Интерпол нь дэлхийн 186 улсын цагдаагийн байгууллагыг эгнээндээ нэгтгэсэн Олон улсын эрүүгийн цагдаагийн газар.  Эл байгууллага нь терроризм, улс дамнасан зохион байгуулалттай хар тамхи, зэвсэг, хүний наймаа, мөнгө угаах, кибер, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан, хүний амь хөнөөсөн зэрэг хэрэгт холбогдсон гэмт хэрэгтнүүдийг эрэн сурвалжилдаг. Тэгэхээр НИТХ-ын дарга асан Т.Билэгт дээрх хэргүүдийн аль нэгэнл орооцолдож тороод байгаа бололтой.


Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
oool(76.218.69.21) 2025 оны 03 сарын 13

tanar ayatungaag haana haigaad baigaa um ve? ter mongold gertee l baigaa bizdee.100 yamaand 60 uhna gej surteish dee.

1  |  0
Равдан(203.194.115.31) 2025 оны 03 сарын 13

Гэмгүй юм бол яагаад зугтаагаад ирэхгүй байгаа юм болоо гэмтэй болоод л усанд хаясан чулуу шиг болж дээ хөөрхий хаа холдхов дээ

1  |  0
irgen(202.55.191.35) 2025 оны 03 сарын 13

elbeg dorjiin erunhii said baihdaa hiisen huvchlaliig shalgaach

1  |  0
olj awchiraad buud(27.123.213.131) 2025 оны 03 сарын 13

yunii chi gemgui gemgui tsarailchihaad ochnoon olon terbumiig humsalsan etgeed

1  |  0
билэгт новш(49.0.129.103) 2025 оны 03 сарын 13

авилгал авсан хүнийг баридаггүй юм уу

1  |  0
Top