Дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний загварыг баталлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 22

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч, иргэн /хуулийн этгээд/ хоорондын “Хоёр талт гэрээ”-ний загварыг төслөөр баталжээ.
Энэхүү “Хоёр талт гэрээ”-ээр гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулан иргэдийн газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх, төсөл хэрэгжүүлэх хэлбэрийг сонгох, төлбөрийн хэмжээ ба хугацааг тогтоох, нүүлгэн шилжүүлэх, түр байршуулах, газар чөлөөлөх, газар үл хөдлөх хөрөнгийн эрх шилжүүлэхэд иргэн, төсөл хэрэгжүүлэгчийн хооронд үүсэх харилцааг зохицуулах, талуудын эрх, үүрэг, хариуцлагыг тодорхойлох юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх Хоёр талт гэрээнд газар, үл хөдлөх хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэний зүгээс, Газар, үл хөдлөх эд хөрөнгө нь бусдад барьцаалагдаагүй, төлбөрийн баталгаа болоогүй, шүүхийн шийдвэрээр битүүмжлэгдээгүй, өвийн маргаангүй байх зэрэг иргэдээс хамаарах бичиг баримтын зөрчилгүй байхыг тодорхой заасан бөгөөд хөрөнгийн маргаангүй байх нь талууд харилцан тохиролцоо хийх үндэслэл болохыг тус гэрээнд тусгажээ.  Энэхүү хоёр талт гэрээ нь төсөл хэрэгжих хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөх юм гэж Гэр хорооллын хөгжлийн газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ERKA(103.10.22.17) 2025 оны 03 сарын 13

NOBSHNUUDNA HUNII SAIHAN GAZARIIG HYMDHAN ABAHNI DE HARIUGUI METR KB BAIRAAR YAJ SOLIH UM BE ENE BAIR CHNI OLON JIL AMIDRAH BAIR BAITAL ZOBHON MONGO BODSON KAMPANIIG BODOJ BOLOHGUI

1  |  0
Top