Баян-Өлгий аймагт дөрвөн настай жаал орон сууцны дөрвөн давхрын цонхноос унаж бэртсэн явдал гарлаа. Тухайн үед хүү гэртээ ганцаараа байсан бөгөөд ээжийнхээ хамт Ховд аймгаас Баян-Өлгий аймагт зочилж ирээд байсан байна.
Хүү тоглож байгаад санамсаргүй унасан бөгөөд унахдаа гараараа газар түшиж, унасанаас болж нэлээд хүнд бэртэл авчээ. Одоогоор хүү Баян-Өлгий аймгаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлүүлж байгаа аж.

Сэтгэгдэл ( 0 )