Туул голд их хэмжээний загаснууд үхжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 22

Туул голд их хэмжээний загаснууд үхжээ. Энэ талаар Neelee Orgil гэх цахим хэрэглэгч өөрийн твиттер хуудаснаа нийтэлсэн байна. Тэрбээр “Туул голд загас байтугай Туул гол өөрөө үлдэхэд хэцүү болсон байна лээ. River Beach билүү, тэр амралтын хажуугаар өнгөрч, Туул голыг гаталсан юм. Дугуйтай аялал хийж байсан юм. Тэгсэн, Туул голын загаснууд үй олноороо үхээд, өмхийрсөн байна. Юуных вэ?” хэмээн жиргэжээ. Тэрбээр энэхүү жиргээг өчигдөр хийсэн бөгөөд 4 цагийн өмнө авсан зураг хэмээн нийтэлжээ.
Чухам ямар учраас загаснууд олноор үхэж үрэгдэж байгааг холбогдох байгууллагууд анхааралдаа авч, судалмаар байгааг жиргээчид санууллаа.
Зарим хүмүүс эдгээр загаснуудын үхлийн шалтгааныг “Ичээ нь урсгалгүй болсноос цүнхээлдээ агааргүйдэж үхэж сүүлд нь мөс ханзрахад үмхийрсэн загас олноор гардаг” хэмээн тайлбарлаж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ssss(117.17.155.105) 2025 оны 03 сарын 13

ulaanbaatar amdarch baigaa us heregleenees bolood goliin us havartaa gazar dooguuree shurachihdag yumaa. ter ued tsunheeld baigaa zagas usgui boloh agaargui bolsnoos uhdeg yumaa. ulaanbaatart baigaa us hereglej baigaa zambaraagui buh hunii buruu shuu dee

1  |  0
zochin(109.17.213.194) 2025 оны 03 сарын 13

gadniihan l hor hiigeed bga bhaa ter dundaa hujaa

1  |  0
zochin(184.78.96.189) 2025 оны 03 сарын 13

tuul goliin usnaas hordoj ih hemjeenii mongol humuus uhjee gej bichih oirtsoor baina.

1  |  0
Top