Гандангууд гар дээрээс тагтаа хооллохыг хориглолоо

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23


Хятад улсаас гарсан H7N9 шувууны ханиадны шинэ вирус нь өмнөх үеийн H5N1 вирусээс илүү хүчтэй тахалд хүргэж мэдэх юм. Энэ тухай  Хонконгийн Хо Пан –леуны их сургуулийн микроблогийн тэнхимийнхэн мэдэгдсэн байна. Одоогийн байдлаар 13 хүн амиа алдаж, халдвар авсан хүний тоо 60 гаруйд хүрээд байгаа юм. Хил залгаа орнуудад нүүдлийн шувуудаар дамжиж халдварлаж болзошгүй гэсэн анхааруулгын дагуу гандангууд гар дээрээс тагтаа хооллохыг хориглосон байна. Мөн хятадаас тахианы мах, өндөг зэргийг импортлохыг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж, ХӨСҮТ-д мэргэжлийн баг томилон 50 ортой нөөцийн тасаг бэлтгээд байгаа аж.


Энэ шинэ вирусыг судлан танихад “садангийнх нь” H5N1-ээс ч илүү бэрхшээлтэй тулгарах төлөвтэй байгааг эрдэмтэд онцолж буй. “Хэрвээ энэ өвчин Хятад болон хөрш зэргэлдээ улсуудаар тархаж эхэлбэл энэ нь H5N1-ийн тархалтаас ч илүү аюултай байх болно. Учир нь H5N1-ийн үед шувууд л үхэж байсан. Харин энэ өвчний үед гэрийн тэжээвэр шувуудаас хүн халдвар авч амиа алдаж байна шүү дээ” гэж Хонконгийн их сургуулийн микробиологич Малика Пейрис онцлон хэлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top