Эмнэлгийн даргын төлөөх марафон үргэлжилсээр...

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 22

Н.Удвал сайдын тушаалаар Эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн захирлуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түр орлон гүйцэтгэгч нарыг томилоод байгаа билээ. Түүнчлэн өнгөрөгч баасан гарагт  15 эмнэлгийн даргын сонгон шалгаруулалт болж, урьдчилсан дүнгээр хамгийн их оноо авсан 10 эмнэлэгт  өрсөлдөгч тэнцсэн дүн аваад байгаа бол таван эмнэлгийн даргад өрсөлдөгч хангалттай дүн үзүүлээгүй тул шалгалтад тэнцээгүй гэж үзээд байна. Тэгэхээр одоогийн байдлаар эмнэлгийн дарга болох магадлал өндөр байгаа нөхдүүдийг танилцуулбал:

-Эрүүл Мэндийн сайдын зөвлөх Л.Жамбалжав нь  Клиникийн I  эмнэлгийн дарга болох төлөвтэй байна. Өмнө нь Цэргийн төв госпиталын  эмч, I эмнэлгийн даргаар ажиллаж байсан тэрээр ур чадварын шалгалтандаа тэнцжээ.

-Харин Клиникийн II эмнэлгийн даргад өрсөлдөж буй н.Баясгалан эрхэм энэ албан тушаалд суухаар байна. Өмнө нь тус эмнэлгийн даргаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн тэрээр мөн л ур чадварын шалгалтандаа тэнцээд байна.

- Шастины нэрэмжит III эмнэлгийн орлогч даргаар ажиллаж байгаа н.Баярцэцэг эмнэлгийнхээ дарга болохоор өрсөлдөж буй бөгөөд ур чадварын шалгалтандаа тэнцсэн байна.

-ЭМШУИС-ийн багш н.Баатархүү Халдварт өвчин судлалын  үндэсний төв даргад өрсөлдөж байгаа бөгөөд ур чадварын шалгалтандаа тэнцжээ.

- Өмнө Геронтологийн төвийн даргаар ажиллаж байсан Р.Оюунханд  мөн л энэ төвийнхөө даргын суудалд суухаар өрсөлдөж байгаа бөгөөд ур чадварын шалгалтандаа тэнцсэн.

-Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн даргаар ажиллаж байсан Ш.Энхтөр мөн л энэ төвийнхөө даргаар ирэх хүсэл өвөртлөн өрсөлдөж байна. Ур чадварын шалгалтандаа тэнцсэн учраас бараг л ирэх болов уу.

-Өмнө нь Арьсны  өвчин судлалын үндэсний төвийн дарга байсан н.Цогцэцэг бас л энэ албан тушаалдаа эргэн ирэхийг хүсчээ. Тэрээр мөн  ур чадварын шалгалтандаа тэнцсэн байна.

За харин ур чадварын шалгалт өгөөд бүдэрсэн эрхмүүдийг танилцуулбал:

-Гэмтэл  согог судлалын үндэсний төвийн дарга өрсөлдсөн Б.Жаргалсайхан, Ж.Батмагнай нар тэнцээгүй аж. Тэд уг нь тус эмнэлэгтээ ажилладаг аж.

-Хавдар судлалын үндэсний төвийн даргад  өрсөлдөж байгаа А.Эрдэнэтуяа өрсөлдөгчгүй буюу өөрөө өөртэйгөө өрсөлдөөд уначихжээ.

-Хүүхдийн төв сувилалын даргад өрсөлдсөн Н.Ууганцэцэг  ур чадварын шалгалтад уналаа.

-Цусны төвийн даргад өрсөлдсөн Ц.Тунгалагтамир М.Эрдэнэбаяр нар мөн ур чадварын шалгалтандаа унажээ. М.Эрдэнэбаяр нь энэ төвийн даргаар ажиллаж байсан бол Ц.Тунгалагтамир нь мөн энэ төвийнхөө эмчээр ажиллаж байсан нөхдүүд аж.

Эдгээр нэр бүхий эрхмүүдийн хувьд дарга болох хүслүүд нь ийнхүү тас цохигдлоо. Тэгэхээр  III шатлалын эмнэлгийн даргаар ажиллах хүсэлтээ гаргаж сонгон шалгаруулалтанд оролцож байгаа хүмүүс мэргэжлийн ур чадвар хангалтгүй байгааг эндээс харж болохоор байгаа юм. Естой нөгөө жаран чавганц уралдаад нэг нь түрүүлдэг гэдэг шиг л юм болох магадлал өндөр байна.

Сонгон шалгаруулалтын талаар Төрийн албаны зөвлөл ямар байр суурьтай байгааг Ажлын албаны мэргэжилтэн Д.Баатарсайханаас Мэргэжлийн ур чадварын шалгалт ямар журмаар явдаг, тэнцээгүй хүн дараагийн шалгалтанд орох, өрсөлдөх эрх байгаа эсэхийг лавлахад  “-ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөл улсын чанартай эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтын шалгалтыг зохион байгуулах чиг үүрэгтэй. Манайхаас техникийн нөхцөл байдлаар тусалдаг. Сонгон шалгаруулалтанд 51 хүн өрсөлдөхөөр бүртгүүлснээс бүртгэлийн явцад  өрсөлдөхөөр бүртгүүлсэн хүүмүүсээс зарим нь нэрээ татсан, шалгалтын өглөө ч нэрээ татаж байсан...  Шалгалтын тестийн нийт 40 асуултын  24-ийг зөв хариулж байж тэнцэнэ. Тодруулбал, нийт даалгаврынхаа 60 хувийг гүйцэтгэж байж тэнцэх юм.

-Шалгалтыг зохион байгуулж онлайнаар авсан. Шалгалт өгөхөөр ирсэн хүмүүсийг суулгаж байгаад 30 минут шалгалтын учир шалтгаан, журамыг  тайлбарласан. Шалгалтын материал хүний оролцоогүйгээр программаар уншаад  дүнг нь гаргасан. Шалгалт өгсөн хүмүүст нийт 40 асуултынхаа 24-д буюу 60 хувийг хариулж чадаагүй бол баяртай шүү гэхэд бүгд ойлгож байна гэсэн. Энэ удаагийн шалгалтанд унасан бол дараагийн шалгалтанд орохгүй шүү, журам бол журам гэдгийг бүх хүнд хэлсэн. Шалгалтандаа унасан хүмүүс ч дүнгээ хүлээн зөвшөөрч маргаангүй гээд явсан. Шалгалтын дүнг дахин засварлах боломж байхгүй”  гэсэн хариултыг өгч байна. Тэгэхээр өнгөрөгч баасан гарагт ур чадварын  шалгалтандаа тэнцсэн хүмүүс гадаад хэлний шалгалтаа өнөөдөр өгчээ. Харин тэдний хэн нь тэнцэж, хэн нь бүдэрсэн талаар эргэн мэдээлнэ.

Б.Билэгт

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bayartsengel(49.0.201.151) 2025 оны 03 сарын 13

tetgeveriin nas ungursun arhichin l bitgii tentsuulchiheerei dee

1  |  0
bayartsengel(49.0.201.151) 2025 оны 03 сарын 13

tetgeveriin nas ungursun arhichin l bitgii tentsuulchiheerei dee

1  |  0
Zochin(202.126.89.214) 2025 оны 03 сарын 13

Khaldvart uvchin sudlaliin tuviin darga khuivaldaani ezen Niyamkhuu end baikhgui baigaa ni sain khereg.

1  |  0
Top