Энэ сарын 29-нд амрахгүй

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

Нийслэл хотноо энэ сарын 27-29-нд Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал болох гэж байгаатай холбогдуулан дөрөвдүгээр сарын 29-ний даваа гаригийг бүх нийтийн амралтын өдөр болгоно гэж ярьж байсанa. Хэдийгээр ийм албан бус мэдээлэл байгаа ч энэ талаар Засгийн газраас албан ёсны тогтоол гараагүй байна. Тэгэхээр энэ өдөр амрахгүй бололтой.
Харин Нийслэлийн Засаг даргын захирамжаар дөрөвдүгээр сарын 26, 28-ны өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон тэгш, 27,29-ний өдрүүдэд улсын дугаарын сүүлийн орон сондгой тээврийн хэрэгсэл өглөөний 07:00 цагаас оройн 21:00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй байх өөрчлөлт хийсэн юм.


 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top