Уран бүтээлчдийн Оюуны өмчийн талаар ярилцана

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

“Монголын Бүтээлч Салбар ба Зохиогчийн Эрх” Оюуны өмчийн сургалт семинарыг өнөөдөр зохион байгуулах гэж байна. Энэүү семинар нь Монголын Урлагийн Зөвлөлийн санаачилгаар Оюуны Өмчийн Газар, ССАЖЯ-тай хамтран Рио Тинто компаний дэмжлэгтэйгээр уран бүтээлчид, залуу бизнес эрхлэгчдийн оюуны өмчийг Монголд болон олон улсын хэмжээнд хамгаалах зөв зохистой ашиглах, хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх тэдгээрийн хамтын ажилгааг нэмэгдүүлэх зорилготойгоор зохион байгуулж байна. Тус сургалтыг Олон улсын оюуны өмч, кино, номын сан, дүрслэх урлагийн чиглэлээр мэргэшсэн АНУ-ын Нью Йоркын Колумбын Их Сургуулийн Хуулийн Профессор Кенит Күрүс болон Монголын оюуны өмчийн мэргэжилтнүүд удирдан явуулах бөгөөд энэ сургалт нь хоёр өдрийн турш үргэлжлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top