Сэлбийн гүүрийг ирэх сард хаана

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

Зуун айл дахь Сэлбийн хос гүүрийн өргөтгөлийн ажлыг өнгөрсөн жил эхлүүлж, урд талын чиглэлийг засварласан билээ. Харин энэ жил хороолол чиглэлийн замыг өргөтгөхөөр болсон байна. Засварын бэлтгэл ажил энэ сарын дундуур эхэлсэн бөгөөд ирэх сарын эхээр гүүрийг хаахаар төлөвлөөд байгаа аж. 32 метр өргөн, нэг талдаа гурван эгнээ бүхий хос гүүрний хоёр тэрбум орчим төгрөгийн төсөвтэй эл ажлыг  “Моторс сервис” ХХК гүйцэтгэж, зөвлөхөөр нь Солонгосын “Soosung” компани ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top