Сар гурван удаа хиртэнэ гэв

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

Энэ сарын 25-ны өдөр сар хиртэнэ. 27 минутын турш үргэлжлэх сарны хиртэлтийг Европ, Ази, Африк, Австрали тивийнхэн харж болох гэнэ. 2013 онд сар нийтдээ гурван удаа хиртэх бөгөөд дараагийнх нь үзэгдэл ирэх сарын 25-нд болох аж. Харин гурав дахь нь аравдугаар сарын 28-нд тохионо гэж эрдэмтэд тогтоосон байна. Мөн энэ сарын 28-нд нар болон санчир гаригийн эсрэгцлийн үзэгдэл болох тухай мэдээлжээ. Учир нь санчир гариг энэ өдөр дэлхийд урьд өмнө байгаагүй хэмжээнд ойртож ирэх бөгөөд дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын орнуудын 90 хувь нь зуны турш уг гаригийг ойроос харах боломжтой аж. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top