“Ажлын хөтөч” хөдөлмөрийн аян эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлж буй “Ажилтай Орлоготой Монгол Хүн” хөтөлбөрийн хүрээнд хөдөлмөрийн насны иргэдийг ажлын байраар хангах, мэргэжил, ур чадварт тохирох ажлын байр ажилд санал болгох, сул чөлөөтэй ажлын байранд зуучлах зорилгоор Хөдөлмөрийн төв биржээс "Job Cafe" буюу “Ажлын хөтөч” хөдөлмөрийн аяныг 2013 оны 04 дүгээр сарын 23-оос 05 дугаар сарын 9 хооронд зохион байгуулах гэж байна.
Аян Хөдөлмөрийн төв биржийн “Ажлын хөтөч” танхимд болох бөгөөд аяны хүрээнд Уул уурхай, зам барилга, хөдөө аж ахуй, эрчим хүч, мэдээлэл холбоо, боловсруулах үйлдвэр, худалдаа үйлчилгээний салбарт үйл ажиллаагаа явуулдаг ажил олгогчид хүрэлцэн ирж ажил хайгч иргэдийг ярилцлагын үндсэн дээр сонгон шалгаруулж авах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top