Техник-технологийн улсын олимпиад болно

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

Жил бүр болдог уламжлалт техник-технологийн улсын олимпиад 2013 оны тавдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Олон улсын хүүхдийн “Найрамдал” төвд болно гэж тус олимпиадыг Зохион байгуулах хорооны дарга, МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийн захирал, профессор Л.Цэрэнсодном мэдэгдлээ.

17 дахь удаагаа болж байгаа техник-технологийн улсын олимпиадад 21 аймаг, нийслэлийн гэсэн 22 багийн дөрвөн зуу гаруй шилдэг багш, сурагчид оролцож дараах гурван төрлөөр мэдлэг, ур чадвараараа өрсөлдөнө. Үүнд:

 

  1. Технологи, зураг зүйн төрөл: багш нар (эр, эм), сурагчид (эр, эм)
  2. Техник спортын төрөл: нисэх онгоц, усан онгоц, автомашины загвар
  3. Дүрслэх урлаг, дизайны төрөл: (багш, сурагчид)

Техник-технологийн улсын олимпиадад амжилттай оролцож төрөл бүрд эхний гурван байранд шалгарсан сурагчдад их, дээд сургуульд техник, технологийн чиглэлээр элсэн суралцах эрх гардуулна. 

Тус олимпиадын өмнөхөн дөрөвдүгээр сарын 26-28-ны өдрүүдэд МУБИС-ийн Дүрслэх урлаг, технологийн сургууль дээр “Дүрслэх урлаг, технологи, дизайны боловсролын тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Уг бага хуралд БНСУ, БНХАУ, ОХУ, Польш, Япон зэрэг гадаад орнуудын эрдэмтэн багш нар, судлаачид ирж оролцох юм.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
БИ(50.42.235.176) 2025 оны 03 сарын 13

Тэмцээний талаар бүр илүү сайн мэдээлэл авмаар байна. Аль аймаг сургууль түрүүлсэн гэх зэрэг

1  |  0
zochin(183.177.99.102) 2025 оны 03 сарын 13

olimpiad zohion baiguulgh horoony darga Cerensodnomd bayar hurgxe huuhdiin tehnik setgelgeeg hogjuuleh talaar dorivtoi ajiluud hiij bgaa Robotyn ulsyn olimpiadyg zohion bguuj bgaa zeregt talarhaj bn

1  |  0
zochin(183.177.99.102) 2025 оны 03 сарын 13

tehnik tehnologin olimpiad ug tun aytaihan yum shuu dee suuliin ued l utag sanaanaasaa bucah geed bgaa nx zarim neg udardah alban tushaaltanuudtai holbootoi gej yarilcdag gehedee zalaruulj boloh l bh tor zasag nx harin tehnikiin bolovsorliin talaar sanaa tavj demjeed bgaa yumshig sayahan sonsloo jil bur bolood bdag robkon temceeniig olimpiad bologson gej ingeed ireeduigee haraad ajilah yum bol bid heneech dutahgui yum shuu

1  |  0
Top