Өнгөрсөн онд жолооны үнэмлэхний хэвлэлт зогссоноос хойш шинэ жолооч нарын үнэмлэхийг олгохгүй иргэдийн бухимдлыг төрүүлээд байсан. Тэгвэл энэ бүх бөөгнөрсөн жолооны үнэмлэхийг яаралтай гаргахаар Замын цагдаагийн газар анхаарч ажиллаж байгаа аж. Мөн үнэмлэхээ хаяж үрэгдүүлсэн иргэдийн үнэмлэхийг тасралтгүй олгож байгаа.
Гэвч 3000 гаруй иргэд шинэ үнэмлэхээ авахгүй, түр үнэмлэхтэйгээ замын хөдөлгөөнд оролцож байна. Тиймээс материал бүрдүүлээд өгсөн жолооч нар үнэмлэхээ ирж авахыг Замын цагдаагийн газрын холбогдох албаныхан мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 0 )