Салхинцэцэг, гахай хавдар, шар, цусан суулга өвчний тархлалт ихэсчээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

Энэ долоо хоногт ХӨСҮТ-д халдварт өвчний хам шинж, сэжигтэй нийт 284 тохиолдол мэдээлэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 154 тохиолдлоор нэмэгджээ. Үүнд цочмог халууралт, тууралт 17, цочмог халууралт, цэврүүт тууралт 189, цочмог шарлалт 54, цочмог усархаг суулгалт нэг, цочмог цусархаг суулгалт 12, хоолны хордлогот халдвар найм, эмнэлгээс шалтгаалсан халдварын хамшинж гурван тохиолдол тус тус бүртгэгджээ. Түүнчлэн нийслэлийн есөн төрлийн 221 өвчлөл бүртгэгдснээс салхинцэцэг, гахай хавдар, шар, цусан суулга зонхилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top