С.Энхмаад гурван сая төгрөгийн тусламж үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 23

Африкийн Нигер улсад нөхрийнхөө дарамтад зовж шаналж байсан С.Энхмаа хоёр охины хамтаар эх орондоо эсэн мэнд ирсэн. Тэрээр ирэхээсээ өмнө Нигерь улсын Лагос хотноо нэгэн сүмд хоёр сарын хугацаанд амьдарч өөрийнхөө болон хоёр охиныхоо бичиг баримтын асуудлыг цэгцэлж байжээ. Түүнд гадаад паспорт олгоход сүмийнхэн хандив цуглуулж долоон мянган ам.долларын тусламж өгсөн байна. Мөн ГХЯ иргэддээ тусалдаг сангаасаа гурван сая төгрөгийн зардлыг гаргасан байна.

Хүний нутагт зовж, дарамтлуулж байсан С.Энхмаа хоёр хүүхдийн хамт эх орондоо ирсэндээ баяртай байгаагаа илэрхийлж, хүнд хэцүү үед тусалсан бүх хүмүүст баярлалаа гэжээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Çî÷èí(49.0.195.14) 2025 оны 03 сарын 13

Àøã¿é äýý. Áàÿð õ¿ðãýå.

1  |  0
zochin(202.21.106.103) 2025 оны 03 сарын 13

нөхдөө эх орон гэж ийм л байдаг даа

1  |  0
eee(202.179.20.178) 2025 оны 03 сарын 13

Er ni yah gej gadaad hun dagaj daldaganasiin ohiduudaa sain bodooroi

1  |  0
Top