Хошин урлагийн “Х-Түц” хамтлагийнхан драмын жүжигт тоглож чаддаг гэдгээ баталж цөөнгүй сайхан бүтээлүүдийг үзэгчдээ барьсан юм. Тухайлбал, “Аянгын бороо”, “Хориотой жүжиг” бүтээлүүдээ толилуулсан нь амжилтад хүрч, олны таашаалд нийцсэн юм. Тэгвэл тэд дахин тэсрэлт хийж “Сэрүүн хасын нууц” жүжгээ тайзнаа толилуулж үзэгчдээс өндөр үнэлгээ аваад буй. Ирсэн үзэгчид бүр аньсага нойтон буцаж байгаа энэхүү жүжигт олон судлаач шүүмжлэгчид ам сайтай байгаа аж. Монголын драмын урлагт хүч нэмсэн “Х-Түц”-ийн жүжиг энэ сарын 26,27,28,29-нд гадны зочид төлөөлөгчдийн айлчлалаас болж түр засварлах нь ээ.

Сэтгэгдэл ( 0 )