Мэргэжлийн хяналтын газраас Петровис компанид шалгалт хийсэн байна. Шалгалтаар Петровис компани А80 бензинийг дутуу шахаж байсан нь тогтоогдсон байна. Тодруулбал, нэг минутанд 40 литрийг шахах ёстой байтал 20 литрийг шахаж байжээ. Мэргэжлийн хяналтынхан хэлж байгаагаар шатахуун түгээх станц болгонд дотоодын хяналтын мерник гэж байх ёстой гэсэн. Тэрийгээ ашиглан пилтер эсвэл шугам хоолойноосоо болж байгаа эсэхийг олж мэдэх байсан байна. Гэвч Петровис компанийнхан санаатай эсэхийг мэдэхгүй хэрэглэгчдийг хууран мэхэлж шатахууныг нь дутуу шахаж байсан байна.
Хэрэв тус компани санаатайгаар ийм зүйл хийсэн бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хэмжлийн нийлмэл байдлыг хангах тухай хууль, Хэрэглэгчдийн эрх ашгийг хангах тухай хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой.

Сэтгэгдэл ( 0 )