Өнөөдөр хурдан морь унаач хүүхдийн асуудлыг хүний эрхийн байгууллагууд анхаарч үзэх болсон цаг нь болсон. Тухайлбал, Дорноговь аймгаас УИХ-д сонгогдсон Ж.Батсуурь гишүүн өнгөрсөн сард нутагтаа ажиллах үеэрээ хурдан морины уралдаан зохиожээ. Тэрээр өөрийн аав аймгийн алдарт уяач Б.Жамъяансүрэнгийн нэрэмжит уралдааныг өнгөрсөн сарын 17-нд Улаанбадрах суманд зохиосон юм. Энэ уралдааны үеэр Ж.Бат-суурь гишүүний дүү Ж.Баттулгын морийг унаж явсан А.Эрдэнэхүү мориноос унаж тархиндаа хүнд гэмтэл авчээ. Сайншанд сумын сургуулийн тавдугаар ангийн сурагч хүү ухаан орохгүй байсаар тав хоногийн дараа нас барсан байна. Талийгаач хүүгийн гэр бүлийнхэн амьжиргааны төвшнөөс доогуур орлоготой байснаас А.Эрдэнэхүү морь унаж мөнгө олдог байж. Хамгийн гол нь унаач хүү хурдан морь унахдаа зориулалын хувцас, хэрэглэлгүй байжээ. Үүнийг төр засгийн төвшинд анхаарч үзэж, хурдан морь унаач хүүхдүүдийн эрхийг хамгаалах шаардлагатай гэдгийг хүний эрхийн байгууллагууд хэлж байгаа юм. Мөн уралдааныг аймгийн Засаг даргаас зөвшөөрөл авахгүйгээр дур мэдэн явуулсан хэмээн аймгийн удирдлагууд мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 2 )
ЗӨВ ШҮҮ
Хүүхдийн амь насаар нааддаг төрийн түшээ МОНГОЛД ХЭРЭГГҮЙ хүний ёс жудаг мөс чангараа бодоод өөрөө хуулийн өмнө оч Энэ бол гадаадад данстай байхаас ч Хамаатан садан нь тендер авахаас ч хүнд ноцтой хэрэг гэж би бодож байна. Олон шудрага хүн санал нийлэх байх